"Монгол-Хятадын Экспо" нь дөрөв дэх жилдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод 9-р сарын 6-10 ны хооронд зохион байгуулагдаж байгаа ба тус экспог БНХАУ-н худалдааны яам, Монгол улсын ХХААХҮЯ болон ӨМӨЗO-ны засаг захиргаанаас хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Тус Экспод нийт 35 орны 3000 орчим аж ахуй нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр оролцож байгаа бөгөөд энэхүү экспод Витафит Групп нь үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ ОУ-д таниулан сурталчилж оролцлоо.