Байгууллагын эрхэм зорилго, зорилтыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадавхтай хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх, ажилчдын оролцоо хүртээмжтэй байдлыг дэмжих, тогтоон барих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар бүтээлч, чадварлаг, тогтвор суурьшилтай хамт олныг бий болгож байгууллагын тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ.
ХҮНИЙ НӨӨЦ
ХҮНИЙ НӨӨЦ
Хүний нөөцийн бодлого
Бидэнтэй нэгдсэнээр:
Эрүүл ажилтан-Эрүүл аюулгүй орчин
Эрүүл ажилтан-Эрүүл аюулгүй орчин
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг -Ажилтнуудад зориулсан нэгдсэн даатгал -Сэтгэл зүйн таатай орчин, найрсаг эрч хүчтэй хамт олон -Ажлын уян хатан цагийн систем
Хөнгөлөлт, хангамж
Хөнгөлөлт, хангамж
-Ажлын байрны онцлогоос шалтгаалсан утас, унааны хөнгөлөлт -Харилцагч банкны хөнгөлөлттэй зээл -Эрүүл ахуйн стандартад нийцсэн ажилтнуудын хоол -Амьдралын баяр, гуниг тохиосон мөчүүдэд олгох буцалтгүй тусламж
Өрсөлдөхүйц цалин, шагнал урамшуулал
Өрсөлдөхүйц цалин, шагнал урамшуулал
-Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс -Үндсэн болон үр дүнд суурилсан цалин урамшуулалын систем -Гадаад дотоодын аялах, амрах эрх -Бусад төрлийн шагнал урамшуулал
Сургалт, карьер хөгжил
Сургалт, карьер хөгжил
-Гадаад, дотоодын мэргэжил дээшлүүлэх сургалт -Компанийн дэргэдэх сонирхлын клуб -Ажилтан бүрд ахих дэвших ижил тэгш боломж -Өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл бүхий ажилтан бүрийг дэмжих
Сонгон шалгаруулалт:
1. Анкетын шалгаруулалт
Ажлын байранд шаардагдах мэдлэг, боловсрол, туршлагыг анкетын мэдээлэлд үндэслэн сонгон шалгаруулна.
2. Ерөнхий болон мэргэжлийн ур чадварын шалгалт
Шаардлагатай ажлын байранд мэргэжлийн болон ерөнхий ур чадварын шалгалт авна.
3. Ярилцлагын шат
Хувь хүний хандлага, мэдлэг, туршлагыг тодорхойлох зорилгоор ярилцана.
4. Ажилд авах
Ярилцлагад тэнцсэн ажил горилогчийг ажилд урина.
Нээлттэй ажлын байр:
Холбогдох линк: